НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо: 2025 оны 4-р сарын 21

iWash (цаашид “Бид”, “Манай апп” гэх)-ийн зүгээс хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлан хамгаалах, зөв зохистой ашиглах үүргийг хүлээн ажиллаж байна. Та манай үйлчилгээг ашигласнаар энэхүү нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ.

  • Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, хаяг гэх мэт.
  • Та өөрийн бүртгэлийн нэр, нууц үгийг хамгаалах хариуцлагатай.
  • Байршлын мэдээлэл:GPS болон IP хаяг.
  • Апп ашиглалтын мэдээлэл:Апп доторх үйлдэл, сонголт, хэрэглээний лог гэх мэт.
  • Үйлчилгээг үзүүлэх, сайжруулах, шинэчлэх
  • Хэрэглэгчтэй холбогдох, мэдээлэл хүргэх
  • Аюулгүй байдлыг хангах, залилангаас сэргийлэх
  • Хэрэглээний статистик гаргах (нэргүйжүүлсэн байдлаар)

Бид таны хувийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдэд өгөх боломжтой:

  • Хууль эрх зүйн шаардлагаар
  • Гэрээт үйлчилгээ үзүүлэгч нарт (зөвхөн шаардлагатай тохиолдолд)
  • Таны зөвшөөрөлтэйгөөр

Хувийн мэдээллийг бид зөвхөн хэрэгцээтэй хугацаанд хадгална. Хэрэглэгч бүр өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Таны мэдээллийг хамгаалахын тулд техникийн болон байгууллагын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Жишээлбэл, мэдээллийг шифрлэлттэй хадгалах, зөвхөн зөвшөөрөлтэй ажилтнуудад нэвтрэх эрх олгох.

Манай үйлчилгээ нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг зориудаар цуглуулахгүй.

Та дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээллийг хянах, засах
  • Мэдээлэл цуглуулах, ашиглахыг эсэргүүцэх
  • Мэдээлэл устгуулах хүсэлт гаргах

Хэрвээ танд асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу:

📧 info@iwash.mn

📞 (+976) 7244 9181